top of page

Сэтгэлгээ

СЭТГЭЛГЭЭ

Сэтгэлгээ – Энэ бол хүний үндсэн баялаг юм. Бидний ирээдүйн амжилт бидний сэтгэлгээний ур дүйгээс бүрэн хамаарна. Хувь хүний, нийгмийн, дэлхийн түвшинд үнэхээр л ийм байна. "Миний бизнест ажилласан олон жилийн туршлагаар шинжилгээ ба эргэцүүлэн бодолт хоёр хангалттай бус гэдэг нь нотлогдсон билээ. Хэд хэдэн сэтгэлгээний дадал дүйд би одоо ч суралцаж байна." гэж Билл Гейтс хэлсэн удаатай. 

Та өөрийнхөө сэтгэлгээг хэвийн гэж үздэг байх. Олон хүн ингэж боддог. Та бас өөрийнхөө сэтгэлгээг өөрчилж чадахгүй гэж үздэг. Мөн өөрийн сэтгэлгээний дадал дүйг сайжруулах оролдлого хэцүү, амаргүй санагдаж магад. Гэтэл бодит байдалд сэтгэлгээний дадал дүйгээ сайжруулах нь санаснаас хамаагүй амар байдаг. Америк болон баруун европт сэтгэлгээний янз бүрийн курсүүд, энэ талын хичээлүүд боловсролын салбарт аль хэдийн нэвтэрчээ.

Сэтгэлгээ нь:

1.Вертикал - 10% 
2.Латерал - 20% 
3.Каузал - 30%
4.Визуал - 40% 

гэсэн үндсэн дөрвөн айд хуваагддаг. Вертикал сэтгэлгээг Баабар нарын эмхэтгэсэн "Гурван монгол зодолдоно" нэртэй номд чамгүй сайн тодорхойлж, энэхүү сэтгэлгээний талаар ихийг өгүүлж, тун олон талаас нь гаргасан байдаг. Таныг тэр номыг олж уншина гэдэгт найдаж вертикал сэтгэлгээний талаар энэ хэсэгт оруулалгүй орхилоо.

"Cэтгэлгээний хичээлийг гоц авьяастай хүүхдүүдийн сургуулиудад ашиглаж байгаа нь “оюун ухааны занга” гэж нэрлэгддэг өндөр IQ-тэй хүүхдүүд оюуныхаа өндөр чадвараа ашиглаж чадахгүй, өөртөө хэт итгэмтгий, туйлшрамтгай болдог үзэгдлээс зайлсхийх зорилготой юм. Сэтгэлгээний үндэс суурь нь мэдээлэл биш боловч хэрвээ хангалттай мэдээлэлтэй бол энэ нь сэтгэлгээг орлож чадна гэж үзэх нь туйлын буруу дүгнэлт юм. Би хэдэн зуун мянган бизнес эрхлэгчид, эрдэмтэд, инженерүүд, багш нар гэх мэт олон хүмүүст лекц уншиж байлаа. Тэдгээр хүмүүс сэтгэлгээг хичээл болгон заахын ач холбогдлыг дахин дахин цохон тэмдэглэж байв. Сэтгэлгээний хичээл нь сэтгэлгээг амьдралд ойртуулахаар зохион байгуулагдсан бөгөөд энэ хичээлийг гоц авьяастны сургуулиас оюуны хомсдолтой хүүхдийн сургууль хүртэл бүх газар зааж туршсан юм."

~Едвард де Боно~

Сэтгэлгээ бол дадал дүй

  1. Сэтгэлгээ – энэ бол оюуны чадварын асуудал. Оюуны чадвар нь бидний төрөлхийн суу билгээр тодорхойлогддог. Та өөрийн нүдний өнгийг өөрчилж чадахгүй шигээ өөрийн сэтгэлгээг өөрчилж чадахгүй.  

  2. Сэтгэлгээ – энэ бол хамгийн сайн аргыг нь мэдсэнээр сайжруулж, суралцаж, дадлагажиж болох дадал дүй юм. Сэтгэлгээ бол бусад ямар ч дадал дүйгээс ялгаагүй бөгөөд өөрийн сэтгэлгээний дадал дүйг, хэрвээ үүнийг хийхэд чөлөөтэй л бол сайжруулж болно. Таны үзэл дээрх хоёрын аль нэгэнтэй нь таарах болов уу. Энэ хоёр эсрэг тэсрэг үзлийг нэгтгэхэд хялбархан. Оюуны чадвар бол морины хүчээр хэмжигдсэн машины чадалтай адил юм. “Оюуны чадварын” боломжийн зарим хэсэг нь бидний төрөлхийн өгөгдөхүүнээр тодорхойлогдох бүрэн боломжтой. Ийм байсан ч гэсэн булчингийн шинж төлөв нь түүний ашиглалтыг өөрчилж болох шиг оюун ухааны ашиглалт нь тархины ферментийн төлөвийг өөрчилж болно. Автомашины ажиллагаа нь түүний хүчин чадлаас гэхээсээ жолоочийн чадвараас илүү хамаардаг. Иймээс оюун ухааны чадвар - автомашины морины хүч, “СЭТГЭЛГЭЭ” - морины энэ хүчийг ашиглах дадал дүй нь болно. 

Оюун ухаан бол потенциал. Сэтгэлгээ бол ажлын дадал дүй юм. Хэрвээ надад “сэтгэлгээ” гэдгийг тодорхойлох хэрэг гарвал би дараах байдлаар тодорхойлно. “Сэтгэлгээ гэдэг бол ажлын дадал дүй бөгөөд түүний туршлагад түшиглэж оюун ухаан үйл хөдлөлд орно. Хэрвээ бид автомашинтай адилтгалаа цааш үргэлжлүүлбэл дараах хоёр дүгнэлтэд хүрнэ. 

  1. Танд маш сайн хүчин чадалтай автомашин байгаа бол та өөрийнхөө жолоодох дадал дүйг сайжруулах шаардлагатай болно. Жолоодох дадал дүйг сайжруулахгүйгээр машиныхаа өгөгдсөн хүчин чадлыг бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй билээ. Харин ч бүр эргэн тойрондоо аюул учруулж болзошгүй. Оюуны их чадвартай хүмүүсийн хувьд өөрийн энэ өндөр чадвараа бүрэн бүтнээр нь ашиглахын тулд сэтгэлгээнийхээ дадал дүйг сайжруулах хэрэгтэй болдог. Тэгж эс чадваас энэ өндөр оюун ухааны потенциалын ихэнх хэсэг нь хий дэмий, ашиглалтгүй болж, талаар үрэгдэх болно.

  2. Танд муухан хүчин чадалтай автомашин байгаа бол та энэ дутагдлыг гүйцээхийн тулд жолоодох чадвараа сайжруулж хөгжүүлэх ёстой. Өөрийгөө оюун ухааны түвшний хувьд өндөр биш гэж үздэг хүмүүс сэтгэлгээний дадал дүйгээ сайжруулснаар ажлын үр бүтээлээ дээшлүүлж чадна. 


Бодит байдалд... Эхлээд сургуульдаа дараа нь амьдралдаа хүмүүс цаг үргэлж бодох хэрэгтэй болдог. Ажил дээрээ ч, өөр газар ч бодож байх шаардлага үргэлж л гарна. Сэтгэлгээний энэ “практик” нь хүмүүсийг сайн сэтгэгчид болгох юм шиг санагддаг. Харамсалтай нь практик нь дадал дүйг автоматаар сайжруулагч болж чаддаггүй юм. Өдөрт зуу бүр мянган үг бичдэг жаран настай сэтгүүлч байж л дээ. Энэ насан дээрээ ч сэтгүүлч урьдын адил хоёр хуруугаараа бичдэг хэвээрээ. Хоёр хуруугаараа машин дээр бичдэг практик нь энэ хүнийг хэзээ ч машинаар бичигч мэргэжсэн мастер болгохгүй билээ. 

Ийм байдлаар ядуу сэтгэлгээгээ он удаан жил хэрэглэснээр та доод ангиллын сэтгэлгээгээр дадлагажсан хүн болно. Хэрвээ энэ сэтгүүлч машинаар бичих хэд хэдэн хичээлийг заалгавал, нэлээн хожуу заалгасан ч гэсэн тэр нүдээ аниад ч бичиж чаддаг болно. Энэ мэт хэлбэрийн сэтгэлгээний дасгалаар зогсохгүй, сэтгэлгээний аргуудад анхаарлаа хандуулах ёстой. Дэлхий ертөнц түргэн өөрчлөгдөж байгаа өнөө үед шийдвэр гаргахдаа мэдлэг, туршлага, зөн совиндоо тулгуурлах нь учир дутагдалтай. 

Хэдхэн жилийн өмнөхийг бодвол мэдлэг түргэн хуучирч, өчигдрийн туршлага маань хоцрогдож эхэлсэн болохоор бидний өмнө сэтгэлгээний шинэ аргад суралцах шаардлага гарч ирж байна. Дахиад хэлэхэд сэтгэлгээ нь дадал дүй тул аль ч насны хүмүүс суралцаж болдог бөлгөө.

bottom of page