top of page

ДЭЛХИЙН ЛОГИК ПАЗЗЛЫН ХОЛБОО

Дэлхийн Паззлын Холбоог (World Puzzle Federation) паззл (тааварт бодлого) сонирхогчдыг холбох, логик паззлыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх, энэ салбарт гарч буй шинэ санаа, санаачилгуудыг дэмжих зорилгоор 1992 онд үүсгэн байгуулжээ. Өдгөө Дэлхийн Паззлын Холбоонд 40 гаруй улс албан ёсны гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна. Тус холбоо нь жил бүрийн Дэлхийн Паззлын Аварга Шалгаруулах Тэмцээн (World Logic Puzzle Championship- WPC)-ийг зохион байгуулах логик паззлыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх, паззл сонирхогчдын хамтрал (community) үүсгэх паззлын чиглэлээр гарч буй дэвшилтэт санаачилгуудыг дэмжих дэлхий даяар паззл сонирхогчдыг сонирхол, хоббигоор нь дамжуулж нөхөрлүүлэх гэсэн зорилгуудын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

Тус холбоонд Монгол улсыг төлөөлөн “Оюуны чадварын IQ төв” 2020 онд албан ёсны гишүүнээр элссэн юм. Ингэснээр монголын паззл сонирхогчдод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, цэвэр логик сэтгэлгээгээ дэлхийн шилдгүүдтэй сорин өрсөлдөх боломж нээгдэж байна.

ОЛОН УЛСЫН ЛОГИК ПАЗЗЛЫН УРАЛДААН МОНГОЛД

2020 онд Монгол Улсын Оюуны чадварын IQ төв нь Дэлхийн Паззлын Холбооны 40 дэх гишүүнээр элссэн бөгөөд 2021 оноос эхлэн Логик Паззлын уралдааныг амжилттай зохион явуулж эхлээд байна.

Агуулга, онцлог

Сонгодог IQ бодлогууд болон цэвэр логик сэтгэлгээг сорих паззл буюу тааварт, ээдрээтэй бодлогуудыг бодож өрсөлдөнө.

Хамрах хүрээ

ЕБС-ийн 5, дунд, ахлах ангийн сурагчид, насанд хүрэгчид

Зохион байгуулалт

*I шат /Аймаг дүүргийн аварга/

*II шат /Улсын аварга/              

*III шат /Дэлхийн аварга/         

Уралдааны зорилго

Оюуны чадварын IQ төвөөс паззл сонирхогчдыг холбох, олон нийтэд паззлын талаар таниулан сурталчлах

bottom of page