top of page

Номын агуулгыг таны оюуны чадварыг өсгөх шилмэл 750 гаруй IQ бодлогуудаар бүрдүүлсэн бөгөөд дараах онцлог талуудтай:
Бодлогуудыг анги ангиар буюу хөнгөнөөс хүнд рүү ангилсан.
Ангилал бүрт хэл сэтгэхүй, логик, латерал, визуал сэтгэлгээний бодлого тесттэй. Бодлогууд нь хариу тайлбартай.

 

Сэтгэхүй хөгжүүлэх IQ бодлогууд нь  сурагч таны хэл ярианы чадвар, логик, латерал, визуал, сэтгэхүйн хурд  зэрэг оюуны олон чадваруудыг сорино. Мөн сэтгэх чадварын түвшнээ хэр ахисаныг мэдэх боломжтой.

 

“Сэтгэлгээ-сэтгэх чадвар гэдэг бол ажлын дадал дүй бөгөөд түүний туршлагад түшиглэж оюун ухаан үйл хөдлөлд ордог”. Тийм ч учраас хүүхдэд боломж-потенциал хэлбэрээр байх оюуны чадварыг бодит үйл ажиллагаа болгож хувиргах гүүр нь  сэтгэх чадвар болж байдаг. Хүүхдийн сэтгэх чадварыг хөгжүүлэх, тэднийг сэтгэх арга барилд сургахад энэхүү бодлогын хураамжид орсон бодлого дасгалууд тусламж болно гэдэгт итгэж байна. 

 

Бодлогуудыг БСШУСЯ-ны 2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулсан Улсын Сэтгэх Чадварын XV олимпиадын II, III даваа болон Сэтгэх чадварын намрын сорилгод зориулан Оюуны чадварын IQ төвөөс боловсруулсан.

Сэтгэх чадварын бодлогууд,VI-XII анги

₮8,000.00Price
    bottom of page