Studying in a Library

Оюуны хомсдол ба төрийн бодлого

Оюуны хомсдол ба төрийн бодлого

ОЮУНЫ ЧАДВАРЫН - IQ ТӨВ                                                                                                     

February 21, 2007  |  Админ

Хан-Уул дээд сургуулийн захирал, 
Монгол Улсын Оюуны чадварын IQ төвийн 
тэргүүн доктор, профессор Ц.Дэмбэрэл

Төрийн бодлогын төвд хүн ам зүйн бодлого байдаг. Хүн ам зүйн бодлого нь бүтцийн бодлогоос эхлэнэ. Бүтцийн бодлого дотор гойд адармаатай нэг үзэгдэл буй, тэр нь нийгмийн доод хэсэг дэх оюуны хомсдол юм. Энэ үзэгдлийг өрх гэр өөрөө шийдэж барагтай бол чаддаггүй бөгөөд чухамхүү ТӨР-ийг л харна, ТӨР нь ч оролцсон шиг оролцоно. Yр дүнд нь үндэстэн эрүүл байх бөлгөө.

Оюуны хомсдолын шинжлэх ухааны үндэслэл 
Оюуны хомсдолтой гэж 70 нэгжээс доош IQ-тэй хүнийг хэлнэ. Жирийн хүний дундаж IQ нь 100-тай тэнцдэг бөгөөд энэхүү голын цэгээс хоёр талруугаа хазайх хэлбэлзэл нь бараг адил байдаг. Хүний удамшлийн зүй тогтол нь ийм бөгөөд төврүүгээ магадлалаараа нийлдэг байна.  
Энд хэвийн тархалт, их тооны хууль үйлчилнэ. Ер нь байгальд энэ хуулийн үйлчлэл нэн өргөн тохиолдоно. Эдгээр нь Магадлалын онолын ойлголтууд бөлгөө. Шинэ төрсөн 1000 хүүхдийн гурав нь гоц ухаантай, гурав нь тэнэг, үлдэх 994 нь эрүүл, үүний яг хагас нь сулавтар эрүүл, нөгөө хагас нь (597 нь) ухаалаг эрүүл байдаг. Энэ бол удамшил зүйн үл зөрчих байгалийн хууль.
Оюуны хомсдолыг төрөлхийн ба олдмол гэж ялгана. Төрөлхийн хомсдол нь ураг, гени, геномтой холбогдох бол олдмол нь тийм биш, эрүүл байсан тархи завсрын гэмтэл, согогтой болсноос эхтэй юм.
Монгол улсын хувьд оюуны олдмол хомсдол харьцангуй цөөн байхад авто хөсөг их хэрэглэдэг өндөр хөгжилтэй орнуудад элбэг таарна. Оюуны олдмол хомсдолыг тархины гэмтэл, согог талд нь хамаатуулдаг, эмчилдэг, эдгээж бас болдог. Тэгвэл оюуны төрөлхийн хомсдол нь тийм биш юм. Тухайн хүний гени-д л өөрчлөлт оруулж чадахгүй бол оюуны төрөлхийн хомсдолыг шийдвэрлэхэд түвэгтэй. Шийдвэрлэх арга зам нь ийм хомсдолтой хүнийг төрөхөөс нь өмнө зохицуулах: аборт, эрд нь “засах” аргуудыг хэрэглэнэ. Энд “засах” гэдэг үг олон утгатай, хамгаалагч хэрэгслээс эхлээд монгол “засах”, үрийн сувгийг нь боох хүртэл . . .

Судалгаагаар доорхи баримт тогтоогдсон аж 
Гэр бүл болсон эхнэр нөхөр хоёулаа оюуны хомсдолтой бол төрсөн хүүхдийн 42.1%, гэрлэгсдийн аль нэг нь оюуны хомсдолтой байхад төрсөн хүүхдийнх нь 19.9%, хэрэв ах дүү нарынх нь дотор оюуны хомсдолтой хэн нэгэн байх тохиолдолд эцэг эх нь эрүүл бол төрсөн хүүхдийнх нь 7.8% тус тус оюуны төрөлхийн хомсдолтой төрнө.
Монгол улсад 90-ээд оны эхээр доктор У.Раднаабазар тэргүүтэй мэргэжлийн судлаачид “Оюуны хомсдол”-ын тархалтыг тогтоох чамбай судалгааг 273003 хүнд хийж “
Манай оронд оюун ухааны хомсдолын тархалт жилээс жилд ихсэж байгаа”-г тогтоосон байна. Yүнээс өмнө ч нэг бус удаа тармаг судалгаа хийсэн байдаг. Улсын дүнгээр удамшлын гаралтай оюуны хомсдол нийслэлийн Сүхбаатар дүүрэгт хамгийн бага буюу 1.2 промиль байхад Дорнод аймгийн зүүн талын алслагдсан сумдад 28.2 промиль хүрчээ. Ерөнхий дүнгээрээ хөдөөд, ялангуяа алс хязгаарын сумдад байдал “хүнд” байна. Онолын хувьд 10000 хүнд 3 байх учиртай оюуны хомсдолын тархалтын хязгаар монголд 10 болж, зөвшөөрөгдөх хэмжээ 3.3 дахин их байсан. Энэ бол аюулын дохио мөн. 
Оюуны хомсдолтой нийт 2729 хүний 17.2% нь архаг архичин эцэг эхтэй байжээ. Эндээс хот газрын траншейнд амьдрагсад хоорондоо гэрлэх, хүүхэд гаргах нь олширвол ямар хор хөнөөл авчрах нь тодорхой харагдана. Траншейнийхэн мөнгөтэй болохоороо гэр сууцтай болоод бусдын адил амьдарна гэдэг үнэний хувьтай боловч үр хүүхэд нь эрүүл төрнө гэдэг магадлал багатай ажээ. Траншейнд амьдрагсадын оюуны итгэлцүүр нэн доогуур байдаг нь тогтоогдсон, IQ доогуур бол амьдралд ялагдах нь ойлгомжтой, тэдний үр хүүхэд нь нийгмийн доод хэсгийг тэлнэ, ийм үйл явц удаан үргэлжилбэл үндэстэн мөхөх замруугаа орно.    

Баримт.  Оюуны хомсдол ба хөдөө 
    Саяхан нэг малчин эмгэн намайг зорьж иржээ, “Манай сум . . . .  аймгийн захын сум, чиний ярьдаг IQ чинь явж явж оюун ухаан л юмаа даа хө, , чи төрийн томчуулд миний үгийг дамжуулаач, . . . 1950, 1960-аад оны үед манай суманд шүлс нь гоожсон нүд нь дуниартсан, юм сурдаггүй, чинийхээр бол IQ нь доогуур, эмнэлгийнхээр бол оюуны хомсдолтой хүн хэд гурав байлаа. Бид тэднийг тоохгүй ээ, зарим нь нэр ч үгүй байсан даа, “тэрний тэр, тэр сайхан” гэх, тэд гайгүй шиг ах дүүгээ бараадан амьдрах, тэдэнд гэр орон бэлтгэж өгөх, айл гэр болгох гэдэг ойлголт байсангүй ээ, тэд урт наслахгүй ээ, 40-50 хүрээд л хорвоогоос явах . . . гэтэл 1970-аад оноос сум нэгдлийн намын дарга нар тэднийг онцгойлон дэмжиж эхэлсэн, гэр барааг нь төрөөс өгч, хооронд нь суулгах болов, социализм л хүнийг хайрладаг, үүнийг хар . . . Ленин багш “тогооч бүхэн төр барина” гэж сургасан гээд л сурталдах, тархи нь жижиг, оюун нь сул хүмүүсийн үржиж олшрох чадвар нь сайн байдаг юм дагаа, тэд олширсоор л . . . ядаж хүүхэд нь голдуу маанаг гарна гээч, ингэсээр нэг мэдэхэд сумын төв маань гурав дөрөв бус, гуч дөчөөр тоологдох тийм эвгүй хүмүүстэй болсон доо . . . гэтэл эдүгээ 500 мянга, 100 мянга, 136 мянган төгрөг өгдөг болох нь ээ, тэдгээр сайхчуудын баярлаж байгаа гэдэг нь жигтэйхэн, хөл алдаад л . . . жилд 736 мянган төгрөг гэдэг хөдөөд их мөнгө, энэ янзаараа бол мөдхөн манай сум тэр аяараа тэнэгүүдийн нутаг болох догоо, чанаргүй муу мал олшрохоор ГАН, ЗУД гэдэг шүүлтүүр зохицуулдаг . . . чанаргүй муу хүмүүсийг ямар шалгуураар яаж зохицуулах бол? чи судлав уу?”
Би асуулаа? Эмээ та нарын тэдгээр сайхчууддаа гэр орон ч өгөхгүй, нэр ч хайрлахгүй, хооронд нь ч суулгахгүй байсан чинь ямар учиртай юу юм бол?
Эмээ хариулсан нь: Юуг нь би яаж мэдэхэв дээ, ардын ухаан л биз, Чингис хаанаас л уламжилсан гэлцдэг, их хааны үед заавал хошуу алгасан эхнэр авдаг хатуу хуультай байсан гэнэ лээ, одоо ч бүр хамаагүй болж дээ, ах дүүсээрээ л хоорондоо суучих юм байна шүү дээ . . . ядаж өөдтэй хэд нь хот хүрээрүү нүүчих юм . . 
Монгол төрийн бодлого манай ардын ухаанаас дор оров уу даа янз нь. Чингисийн төрийн 800 жилийн ойг тэмдэглэнэ гэдэг чинь зүй нь бодлогыг нь ухаарахаас эхлэх бусуу, . . . чи үүнийг бичээрэй . . . 


 

Баримт. Оюуны хомсдол ба хот
Сэтгүүлч Ц.Балдорж Монгол Улсын ерөнхий сайд М.Энхболдыг өнөөдөр сонинд зочлох үеэр дараахь мэдээлийг хэлсэн байна. (Өнөөдөр сонин № 295, 2006.12.20) 
    “Би ойрмогхон эх нялхсын, төрөхийн эмч нартай уулзаж ярилцсан л даа. Эмч нар ажил маш их байна. Эмнэлгүүд траншейний эхчүүдээр дүүрсэн. Тэд дандаа хүндрэлтэй төрдөг. Бас тэгээд таарсан траншейний хүнтэй гэрлэж байна” хэмээн ярьцгааж байх юм. Төрсөн эх нь 100 мянгаа авна, гэрлэсэн хоёр 500 мянгаа авна, гарсан хүүхэд нь 136 мянгаа авна . . . дахиад 100, 136-н төлөө ажиллах л үлдэх шив . . .
Нэгэн зүйл. 10000, 100000, 500000 гэсэн тоонуудыг яаж бодож олсон вэ? 
    2004 оны хавар Ардчилсан холбоо эвсэл сонгуулийн шоконд орсон байв. МАХН хол зөрүүтэйгээр ялах нь тодорхой байсан хүнд нөхцөлд ухаан сийллээ, тэд нэгэнт ялагдахаас хойш, үл биелэх ч гэлээ маш сайхан, МАХН-ыг унагахуйц амлалт дэвшүүлье, тэгээд цөөнх болохоороо “сонгогчид та нар биднийг тоогоогүй шүү, саналаа бидэнд өгсөн бол өнөөдөр 10000-г гар дээр чинь асгаж байхгүй юу, хохь чинь” гэчихээд , ялсан МАХН руу “10000-г өг, өг, өг, яг одоо өг, хүүхдээ боддоггүй хүндэт нам, ард түмнээ орхидог ардын нам гээд 4 жил дайрчихья”. Энэ тун цөлх санаа. Хэцүү цаг цөлх ухаан сийлүүлдэг гэдэг . . . үүнд бас нөгөө талд нь бэлэн хөрс суурь байсаан, тэр нь сонгогчдын ахуйн ядуурлаас эхтэй сэтгэхүйн ядуурал.  
МАХН-ынхан яахав, ийхэвдээ тулав, . . “ган дуугуй байж байгаад ганц ч суудалгүй ялагдвал яана, одоо өөр ухаан сийлье”, амлалтаа нэмье , бодоё, ольё гэлцэв, олсон нь нэг ба таван бум. Сонгууль болж хоёр тал хайнцав, Ардчилсан холбоо эвсэлд засгийн газар оногдов, нөгөөх 10000 байдаггүй ээ, боломжгүй юм чинь, хэрэвзээ зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр доошилсон бол юун 3 мянга, гэтэл 2006 оноос экспортын барааны үнэ эрс өсөв, хоёр талын амлалт хэрэгжих боломжтой болжээ. 10000, 100000, 500000 гэсэн тоонуудыг бодож олсон шинжлэх ухааны үндэслэл ийм цөлх бөлгөө.

Нэгэн зүйл. Улс төрчид тоонд ороогдсон тухай
Зах зээлд “дутагдал бий, тэр нь өрсөлдөөнд ялагдсан хүнийг хайрладаггүй, тэр чигт нь хаядаг. Уг нь буруу бишээ, гэхдээ “чи ялагдсан бол хохь чинь” гээд олон түмнээ орхичихвол байдал хүндэрнэ, эргээд зах зээлээ бусниулж ч чадна, тэгэхлээр төр оролцолгүй горьгүй, тэр тусмаа бүх ард түмний баялаг болох алт зэсний үнэ хөөрч, хий орлого үүсэж байхад . . . Нэмэгдсэн орлогоос ядарсан, ялагдсан хүмүүстээ бага ч болов хувь хүртээж буйг би тэгтлээ эрслэж эсэргүүцэхгүй байгаа хүн. Хүн амын өсөлтыг дэмжих төрийн бодлогыг ерөнхийд нь дэмждэг нэгэн. Гагцхүү аргаа онож олох, энэхүү ногдол хувь нь тухайн хүндээ өгөөжтэй байх, ялангуяа залхуурал, унхиагүй байдал, оюуны хомсдолыг хаацайлан хамгаалах, өөгшүүлэх бамбай болчихоос сэргийлэх талаар анхнаасаа сайн бодмоор байна гэдэг санаагаар асуудалд хандаж байна. 10000, 100000, 
500000 гэсэн гурван бүхэл тоо монгол хүний тооны өсөлтөд нөлөөлөж эхэллээ, энд “тооны өсөлт” гэж тодотгож буйг уншигч та анзаарав уу?, чанарын өсөлт гээгүй шүү . . .!!! Манай улс төрчид сэтгэлийн бухимдалтай, сонгуулийн солиоролд автсан үедээ хамаагүй амалчихаад эдүгээ 10000, 100000, 500000 гэсэн гурван тоонд сүрхий муухай ороогдчихлоо. 2010 он гэхэд л сөрөг үр нөлөө нь мэдрэгдэх вий, тийм шинж илэрч эхэллээ . . . 

Нэгэн зүйл.  Оюуны хомсдол ба амьд тогтолцооны оршин байх арга
Аливаа тогтолцоо, ялангуяа хүн, амьтанаас бүрддэг амьд тогтолцоонд нэг онцгой чанар бий. Тэр нь муугаа гадагшлуулах. Зээрийн сүрэгтэй чоно хамт идээшлэнэ, өвчтэй, өөдгүй мууг нь шүүрдэн цэвэрлэнэ, ингэж байж зээрийн сүрэг эрүүлжинэ, чоно хоолтой болно. Хэрэвзээ чоно үгүй бол зээрийн сүрэг халдварт өвчнөөр хиарах байсан. Энэ бол амьтны сүргийн оршин амьдрах хууль. Эрт дээр цагт хүн сүрэгт ч бас ийм хууль үйлчилдэг байжээ. Одоо бол өөрчлөгдсөн, гэхдээ оюун ухааны хүчээр . . .
Олон төрлийн хаалт, заалт, арга-технологи буй болжээ . . . ургийн бичиг хөтлөхийг төрөөс дэмжиж байгаа нь түүний нэг нь, зарим оронд оюуны хомсдолтой эрчүүдийн үрийн сувгийг боодог гэх, хөгжилтэй орнуудад хүүхдийн оюуны хөгжлийг урьдчилан оношлох (пренатал оношлогоо), хүн амд үзүүлэх удам зүйн зөвлөгөө-тусламжийн хүрээнд энэ асуудлыг зохицуулдаг байна. Манай ард түмэн энэ асуудлыг дотооддоо тун чадварлаг зохицуулдаг байсныг эмээ надад ардын ухаан хэмээн хэлсэн. 100-д жилийн өмнө И.Майский “монголчууд элдвийн удмын өвчин согоггүй, гайхалтай эрүүл урагтай хүмүүс” гэж шагшин бичиж байжээ. Бидний цөөхөн монголчуудыг хоёр том хөршийн завсарт энэ зэрэгтэй оршин байлгахад ардын ухаан тусалсан хэрэг. Монгол төрийн бодлого их холоос эхэлж, ардын ухаан болтлоо зүгширч чаджээ. 
Чингис хаан    “
Төрөлхийн тэнэг хүмүн
                Төгсөтлөө үл засармуй
” гэж сургасан. Энд Чингис вээр “төрөлхийн тэнэг” гэдэгтээ төрөлхийн оюуны хомсдолыг хэлжээ. Хааны сургаалийн зөв болохыг шинжлэх ухаан баталсан бөлгөө.
Бидний монголчууд заримдаа чухал асуудлыг өнгөц ойлгож, гэнэн үйлдэл их хийдэг, жишээ нь
АБОРТ. Уг нь АБОРТ нь пренатал оношлогооны хүрээнд хамаатай арга-хэрэгсэл юм. Тодруулбал, оюуны хомсдол нь урьдчилан оношлогдсон ургийг таслан зогсооно гэсэн үг. Гэтэл эдүгээ эрүүл хүүхдийг хэн дуртай нь устгаж байдаг болов. Энэ нь гэмт хэрэг биш гэж үү? Өөрийн урагтаа ямар түвшний пренатал оношлогоог хаана хэнээр хийлгээд, ураг нь аль үедээ хэддүгээр зэрэглэлийн оюуны хомсдолтой гэж тогтоогдсон байдаг билээ? . . . Монголд хүн ам зүйн шинэ бодлого хэрэгтэй болжээ.
Төгсгөл:
Монгол хэлэнд буй удам угсаа, удам судар, угсаа гарал, яс угсаа, угийн бичиг . . . гэдэг үгс ардаа ямар ч агуулгагүй зүгээр л нэг хоосон зүйлс байгаагүй юм шүү . . . Ард түмэн гэдэг лут ухаан билээ. Олон зуун жил монгол түмнийг маань өдий зэрэгтэй үндэстний хэмжээнд эрүүл байлгаж чадсан ардын ухаанаа гээчихээр цаашид монгол үндэстний хувь заяа яах бол? Цөөн хүнтэй үндэстэнд байх оюуны хомсдлын хязгаар алдагдвал шууд сүйрэл дагалддаг ажгуу. Бүх монголчууд оюуны хомсдолтой болчихно гэж би хэлээгүй байна, харин оюуны хомсдолын эзлэх хувь хэмжээний хязгаар алдагдвал яана гэж анхааруулж байна. 18 жилийн өмнө аюулын дохио дуугарч байсан бол эдүгээ харанга болон нижигнэж эхэллээ. Одоо тогтооно, барина, зохицуулна гэдэг ч тун хэцүү дээ. Яагаад хэцүү вэ? гэхээр оюуны хомсдолын асуудал угаасаа их эмзэг бөгөөд төрийн маш нарийн, хатуу тохируулгаар олон арван жилийн уйгагүй шахалтаар зугуухнаар хэрэгждэг юм. Өмнө жишээлсэн эмээгийн яриад буй нэг сумын дүр төрх тэлсээр нийт сумынх болох бий, яана? яана? яана???
Ардын ухааныг Шинжлэх ухаанаар сольж амжаагүй энэ цаг үед 10000, 100000, 500000 гэсэн гурван тоо арай эртэдсэн биш биз! Сайн судалж, нийгмийн аль давхарга, хэсэгт нь яаж нөлөөлөхийг лавтай мэдэж байж хэлэх амлах байсан биш биз!!! Ардын ухаанаа алдчихсан, шинжлэх ухаанаа авчраагүй, завсрын шилжилтийн үед бодлогогүй алхам тун осолтой. Унасан морио тавиад хөөчихсөн, уулын буга цахилаад алга болсон, одоо тэгээд явган хоцорсон гар хоосон бид хэд яах вэ?  Асуудлыг ил тод хэлэлцэе, арга чарга хайя, яавч зүгээр сууж болохгүй ээ. 

Жич: Сэдэв их эмзэг гэдгийг ойлгож байна, эмээ ч үг хурцтай хүн юм, хөдөөд л ийм саруул ухаан хааяа хааяа таардаг даа, бас би буруу сонссон ч байж мэднэ. 

7th floor, Grand office center, Jamiyan Gun Str-128 UB-14240, Ulaanbaatar city, Mongolia

976-11-324342,

976-88089515

976-90099515

Change File
Max File Size 15MB

Name

E-mail

Topic

Comment