top of page

Оюун ухааны тухай

ОЮУН УХААНЫ ТУХАЙ

А. “Оюун ухаан оршин байна” гэж Платон хэлжээ. 90-ээд оноос өмнө их сэтгэгч Платоныг  идеалист гүн ухааны эцэг, ухамсрыг материас өмнө тавьсан буруу номтон хэмээн хараан зүхдэг байлаа. Платон бээр “Оюун ухаан оршин байна” гэж хэлэхдээ матери оршин байдаггүй гэж нотлоогүй юм. Платоны энэ үгийг чухамхүү хүний ертөнцтэй холбож ойлговол зохино. 

  1. Орчин үеийн байгалийн шинжлэлийн гарцаагүй нотолсон зүйл нь:
                                                                                                                   
    Орчлон гурван язгуур үндэстэй

  2. Орчлонгийн нэгэн язгуур үндэс нь махбод мөн                                                                                                              /. . . ―> 108 атом ―> протон, нейтрон, электрон ―> эгэл бөөмс ―> кварк, лептон/

  3. Орчлонгийн нэгэн язгуур үндэс нь эрчим мөн                                                                                                                                                 /ертөнцийн таталцлын хүч, цахилгаан соронзон хүч, цөмийн хүч/

  4. Орчлонгийн нэгэн язгуур үндэс нь онч дохио мөн.                                                                                                                                                   / аливаа бүхнийг төрүүлэх мөн чанарын магадлалын цогц/

  5. Махбод, эрчим, онч дохионы аль нь ч анхдагч бус бөгөөд аль нь ч зонхилогч бус.


Ингэхлээр Платон Оюун ухаан оршин байна хэмээхдээ онч дохио нь хүний хувьд оюун ухааны хэлбэрээр илэрнэ гэж томьёолсон хэрэг. Энд Платон зөрчилтэй зүйл хэлээгүй байна. Харин тэрээр хүн таныг өргөмжилж  хүн та бол оюун ухаантайгаараа бусдаас ялгарна хэмээсэн байна. 

Б. “Оюун ухаан бол аз жаргалын төрүүлсэн эх нь юм” гэж Софокл хэлжээ. Эндээс оюун ухаанаа орхигдуулсан тэр хүн аз жаргалаас холдоно гэдэг дүгнэлт гарна. Монгол хүн аз жаргал гэдгийг оюун ухаантай, сэтгэлийн цэнгэлтэй холбож ойлгодоггүй, харин албан тушаалтай, эд хөрөнгөтэй холбон ойлгодог болсон нь нэн гунигтай. Yүний үндэс нь монголын боловсролд байгаа чиг баримжааны ноцтой алдаа юм.

В. “Оюун ухаан бол тэнгэр газрын хаан нь юм” гэж Сократ хэлжээ. Энэ үг бидний хувьд анхаарууштай санаа юм. Tухайлбал монголчууд тэнгэрийг шүтэж, тэнгэр бурхандаа мөргөж, бас газраа уудалж, ашигт малтмалаа түүхийгээр нь бусдад зарж амьдарна хэмээн сэтгэх бөлгөө. Гэтэл тэрхүү шүтээн болсон тэнгэр, шүүж шүүрдэж амиа зогоодог газар хоёрын хаан нь оюун ухаан ажээ.

Асуулт: Энэхүү ХААН хэмээгдэх оюун ухаан хаана байна?
Хариулт: Түүнийг өөр хаанаас ч эрэх хэрэггүй, зөвхөн өөрөөсөө эрцгээе. Оюун ухаан хүн танд байна. Тэгэхлээр та өөрөө тэнгэр газрын хаан нь юм.
Дүгнэлт: Тэнгэр газрын хаан болсон хүнийг боловсруулж, мэдлэгжүүлж, жинхэнэ хүн болгодог боловсролын чин зорилго нь ОЮУН УХААН-ыг дээдлэхэд оршино.

“Оюун ухааныг өөрөөсөө гадна хайна гэдэг нь дээд зэргийн тэнэглэл мөн” гэж Кахта хэлжээ. Би олон хүнд “Та оюун ухаанаа хөгжүүлнэ үү” хэмээн зөвлөж оюун ухааны талаар харилцан яриа өрнүүлэхэд тэдгээр хүмүүсийн олонх нь энэхүү оюун ухаан гэгчээс айн цэрвэдэг болсон нь ажиглагдсан. Монгол хүн оюун ухаанаас дөлдөг болсны учрыг холоос хайх хэрэгтэй. 

Сүүлийн гурван зуун жилд монголчууд бидэнд өөрийн гэсэн Төр Засаг байсангүй. Манжийн дарлалд 231 жил (1690-1921), Коминтерн, Зөвлөлт оросын дарлалд 69 жил (1921-1990) байсны харгайгаар олон үе дамжиж монгол хүний оюун сэтгэхүй хаагдмал, боогдмол байв. Энэ хугацаанд  (300 жил) өөрийнхөөрөө сэтгэсэн монгол хүн бүр хэлмэгдэн тамлагдаж байжээ.
Дүгнэлт: Монгол хүн арван үе дамжиж оюун ухаанаасаа холдсон буюу монгол хүний оюун ухааныг гадаадын төр засаг арван үеийн туршид хүнээс нь салган хөндийрүүлжээ. Та бидний сэтгэхүйд “Оюун ухаан надаас гадна байдаг, оюун ухааныг өөр газрын хүмүүс бидэнд авчирч өгдөг” хэмээх ойлголт 300 жилийн туршид хоногшиж ижилдэн дасжээ.

 

Профессор Ц. Дэмбэрэл.


21-р зууныг оюун ухааны эрин гэж нэрлэж байна. Энэ нэрийн ард “Та өөрөө оюун ухаанаа хөгжүүлээрэй” гэсэн давхар анхааруулга байгаа юм. Оюун ухааны эринд оюун ухаанаа хөгжүүлэхээс өөр эрхэм зорилго юу байх билээ... 

ОЮУН УХААНЫ ТАЛААР ХЭЛСЭН ҮГ
ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

Оюун ухаан бол хөгжлийг тэтгэх мөнхийн хөдөлгүүр юм.

П.Очирбат (Монгол улсын анхны ерөнхийлөгч)

 

Хүмүүн төрөлхтөн хүний хөгжлийн тулгуур үндсийн нэг болсон оюуны хөгжлийг эрхэмлэн дээдэлж, оюун ухаан-сэтгэлгээ-мэдлэг-боловсрол хэмээх бие биеэс нарийн хамааралтай эрэмбэлэгдсэн орчилд хүний оюуныг идэвхжүүлэх өвөрмөц арга барилыг бий болгосноор хөгжил дэвшлийн үсрэнгүй амжилт олсон билээ.

 

Н.Багабанди (Монгол улсын ерөнхийлөгч)

 

…Монгол орон оюун ухааныг шүтэж сэргэн мандана.

Д.Бямбасүрэн (Монгол улсын 17 дахь ерөнхий сайд)

 

Билиг оюунаа хурцлан хөгжүүлэхийн хамт, бүтээлчээр сэтгэх урлагт шамдан суралцах хэрэгтэй.

Н.Энхбаяр (Монгол улсын ерөнхийлөгч)

 

Оюун ухааны чадавх (IQ) бол өмнөхөөсөө өвлөж, өөрөө өргөжүүлж, дараагийнхдаа дамжуулдаг, өсдөг, өргөждөг, сэлбэгддэг,сэргээгддэг, төрмөл бөгөөд таримал баялаг мөн. 

Л.Түдэв (Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, эрдэмтэн-зохиолч)

 

Саад бэрхшээлийг оюуны ачаар л даван туулна.

Л.Шагдар (Ардын багш, академич)

 

 

Үдээстэй цаас мэт хуулийн хүчин чадал мэргэшсэн хуульчийн оюунаар амилна.

Г. Совд (Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавьяат хуульч, профессор)

 

 

Бид супер компьютер бүтээж чадахгүй, дуунаас хурдан онгоц үйлдвэрлэж чадахгүй. Ийм болохоор монголчууд оюуны салбарт хүчээ үзэж болох цорын ганц түүхэн боломж үлдэж байна.

Х.Намсрай (Төрийн соёрхолт, академич,

онолын физикч) 

 

 

Оюун ухаанаа хөгжүүлэх нь насан туршийн үйлс мөн. Шинжлэх ухаан түргэн хөгжиж, мэдлэг түргэн хуучирч байгаа өнөө үед сэтгэлгээгээ байнга хөгжүүлж байхыг сурагч багачуудаасаа хүсье.

А.Цанжид (БСШУ-ны сайд (2000-2004 он)

 

 

Билиг ухаанаа ирлэн байж бусдын зэрэгт хүрнэ. Оюун ухаанаа ямагт бялдаржуулж бай гэж залуу үеийнхэндээ зөвлөе.

Ж.Болдбаатар (академич, түүхч)

 

 

Одоо цагт оюунлаг нөхдөө бүхнээс дээдэлдэг боллоо. Оюун ухаан нь хөгжлийн эх булаг гэж ойлгосных.

Б.Гүнжилам (Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, нэхмэлчин)

Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын үеэр сонгогчдоос санал авахын төлөө ерөнхийлөгч   Эйзенхауэртай өрсөлдөж байсан Эдлай Стивенсоны талын нэг хүн : 

  • Губернатор аа, таны төлөө ухаантай хүн болгон санал өгөх байхаа – гэхэд

  • Энэ бол надад хангалтгүй байна. Би олонхын санал авах хэрэгтэй гэж Стивенсон хариулжээ.                                    

                          1950-иад онд АНУ-д болсон явдал.


"Баруунд IQ гэж юм байдаг. Хүний оюун ухааныг хэмждэг. Хөрөнгөтнүүд нь өндөр IQ-тэй болоод бусдыгаа дарлаж байдаг болжээ. Социализмын үеийн бүх хүн адилхан төрнө. Төрөхдөө дээд зэргийн оюун ухаантай байдаг"         
       

1960-аад оны Монголын сэтгэл судлалын сурах бичгээс.

 

"Үндэстний бүтээгдэхүүн, технологи гэж байхгүй, үндэстний корпорац, үндэстний үйлдвэрийн салбар гэж байхгүй болно. Үндэсний эдийн засаг гэсэн ойлголт алга болно. Үндэстний хил хязгаар дотор үндэстнийг бүрдүүлж байгаа хүмүүс л үлдэх болно. Үндэстэн болгоны хамгийн үнэт зүйл нь түүний иргэдийн оюун ухаан, чадвар авьяас л болно"

Ерөнхийлөгч Клинтоны засаг захиргаанд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн 1-р төрийн нарийн бичгийн дарга асан 

 Роберт Райх

bottom of page